Хүүхэд бүр авьяастай/өгөгдсөн онцлогтой гэдэгт бидний философи суурилдаг. Ганцаарчилсан хичээлийн хөтөлбөрөөр, багаар суралцах үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд бүрийн чадамжийг нэмэгдүүлдэг гэдэгт бид итгэдэг, мөн хүүхэд бүрд хөгжих гишгүүрийг хангаж өгснөөр тэд боломжит чадамждаа хүрэх юм. Хэл яриа болон харилцааны чадвараараа дамжуулан дэлхийн бусад орнуудтай харилцах болон холбогдох боломжийг хүүхэд бүрд бид олгодог, мөн харилцаа холбоог өөрийн болгохын тулд интернет технологийн хэрэглээг хөгжүүлдэг.