Хичээлийн жилийн бүтэц

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн тушаалаар энэ хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ.

2019-2020 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж.

Мөн энэ хичээлийн жилийн бүтцийн нийт долоо хоногоос нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг нийлүүлэн нэг долоо хоног байхаар тооцжээ.

ТАЙЛБАР

1. 1,2,3 дугаар улирлын амралт Даваа гарагт эхэлж, Баасан гарагт дуусна.


2. Сурагчид гуравдугаар улирлын дундуур Цагаан сарын үеэр нэг долоо хоног амарч, бага анги, 9 дүгээр анги, ахлах анги 10 долоо хоног тус тус хичээллэнэ. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ий өдөр тохиож буй 7 хоногт амарна. Шиний 1,2-ны өдөр долоо хоногийн Бямба,Ням гарагт тохиовол дараа 7 хоногт нь амарна.


3. Газарзүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран 30 дугаар 7 хоногийн амралтыг 32 дугаар 7 хоногт, 31 дүгээр 7 хоногийн амралтыг 29 дүгээр 7 хоногт тус тус шилжүүлж болно.


4. Хичээлийн жилийн 30,40 дүгээр 7 хоногт 3-12 дугаар ангид бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг явуулна.