Морин хуурын дугуйлан

Морин хуурын дугуйлангийн багш морин хуурч Б.Баасанхүү

Хөгжмийн урлагаар хүний сэтгэлийн хөдөлгөөн, тусган хүлээж авах торгон мэдрэмжийг  хөгжүүлдэг. 

2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт Морин хуур хөгжмийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн байна.

Морин хуур гэдэг морин толгойтой хуур гэсэн утгатай. Хос чавхдастай. Чавхдас ба нумын аль алиныг морины сүүлний хялгасаар хийдгээрээ онцлог. Морин хуур нь цар багтаамж ихтэй, дуу авиа, илэрхийлэх чадвар сайтай, хийц ба эгшиг дуурьслын төгс төгөлдөр зохицлыг  олсон хөгжмийн зэмсэг юм. Морин хуур бол монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг бөгөөд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой үндэсний соёл сэтглгээний олон үйлд ая эгшиг өргөдөг уламжлалтай.