Гадаад багштай STEM хичээл орж эхлэлээ.

Манай сургуулийн  сурагчдад Гадаад багштай STEM хичээл орж эхэллээ. STEM боловсрол гэж юу вэ? хамтдаа сонирхоё.

Science -Шинжлэх ухаан

Technology- Технологи

Engineering – Инженерчлэл

Math- Математик

STEM боловсрол нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн 4 суурь мэдлэгийг нэгтгэн сонирхолтой байдлаар энгийн ойлгомжтой тайлбарлах сургалтын арга зүй юм.

STEM боловсролын онцлог нь сурагчид сурч мэдсэн зүйлсээ өөрийн гараар хийж бүтээн турших боломжтой байдаг бөгөөд ингэж бүтээлч байдлаар суралцах нь хүүхдийн олон талын чадваруудыг зэрэг хөгжүүлдэг байна.

Техник технологийн хурдацтай хөгжил нь орчин үеийн бүхий л ажил мэргэжилтэй нягт холбогдож байгаа нь STEM боловсролын арга зүй үүсэж хөгжих үндэс болсон байна. STEM боловсролын суурь анх АНУ-д 1970 онд тавигдсан бөгөөд 2000 оны эхээр сургалтын хөтөлбөрийг боловсруулан их сургуулийн оюутнуудад зориулан хэрэгжүүлж эхэлжээ. 2005 оноос хүүхдийг багаас нь техник технологид дуртай болгох зорилгоор сургуулийн өмнөх боловсролоос эхлэн бага дунд сургуульд нэвтрүүлж эхэлсэн байна. 2006 оноос дэлхийн бусад улс орнууд өөрсдийн сургалтын системдээ нэвтрүүлж эхэлснээр STEM боловсрол дэлхий даяар танигдах болжээ.

Эх сурвалж: Bricks4kidz