Шинээр элсэгчдийн эцэг эхтэй уулзлаа

Сургуулийн удирдлага болон багш нар шинээр элсэгчдийн эцэг эхчүүдтэй уулзлаа. Энэ уулзалтаар сургуулийн сургалтын бодлого, сургалтын онцлог,  боловсролын хөгжлийн чиг хандлага, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөө зэргийг танилцуулж санал бодлоо солилцов. Уулзалтын төгсгөлд багш нар эцэг эхчүүдтэй нэг бүрчлэн уулзаж тухайн сурагчдын төвшин сурах явцын талаар мэдээлэл зөвлөмж хүргэлээ.