“Бид чадна”  спартакиад өрсөлдөөнтэй хөгжөөнтэй боллоо.

  Сингапур скүүл оф Монголиа сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид чадна” спартакиад нь кросс, байрнаас уртад харайлт, 50 метр, 100 метр, буухиа гүйлт гэсэн төрлүүдээр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд амжилттай боллоо. Энэ удаагийн тэмцээнд I-VII ангийн бүх сурагчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа шалгалаа.