Зэвсэгт хүчний 337 дугаар ангитай танилцлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг судалгаат аяллаараа энэ жил налайх дүүргийн зэвсэгт хүчний 337 дугаар анги буюу байлдааны нисэхийн цэргийн ангитай танилцлаа. Биднийг ерөнхий нисгэгч хурандаа Г.Баясгалан угтан авч цэргийн ангиа танилцуулан ирээдүйн нисгэгч болох хүсэл тэмүүлэлтэй сурагч нарт зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм. Монгол улсын зэвсэгт хүчний байлдааны МИ8, МИ24 онгоцнуудыг үзэн, тус онгоцнуудын тухай сонирхолтой мэдээллээр дүүрэн нэгэн өдрийг өнгөрөөлөө.