Америкийн нэгдсэн улсын сансар судлалын агентлаг болох НАСА 1958 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан бөгөөд тэр цагаас эхлэн сансар судлалын шинжлэх ухаанд том дэвшил гарч эхэлсэн гэхэд болно. Энэ том байгууллагын анхны монгол ажилтан судлаач, доктор Б.Баярбадрах нь "Шинжлэх ухаанч хандлага ба сансар судлал" сэдвээр дөрөв, тав, зургаа, долоо дугаар ангийн сурагчдад лекц уншлаа. Сурагчид маань сансар судлалын тухай мэдлэгээ улам өргөжүүлж сансар судлалын байгууллага болох НАСА-гийн тухай олон сонирхолтой асуултадаа хариулт авлаа.