Hunnu air компанитай танилцлаа

2020-2021 оны хичээлийн жилийн эхний судалгаат аялалаар агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч Hunnu air компанитай танилцлаа. Тухайн аялалаар тус компанийн ангороор зочлон 120 хүний суудалтай АЭРБУС 319-100, fokker-50 онгоцны гадна дотно хэсэг техник хэрэгслийн зориулалттай танилцсан юм. Онгоцны нисгэгч, Агаарын хөлгийн үйлчлэгч, инженертэй уулзаж ажил мэргэжлийн сонин содон зүйлс, тухайн мэргэжлээр суралцахад одооноос юуг анхаарах хэрэгтэй гэх мэт асуултад хариулт авлаа. Манай сургуулийн сурагчид өнгөрсөн жилийн танилцах судалгаат аялалаар Зэвсэгт хүчний 337 дугаар /байлдааны нисэхийн цэргийн/ ангитай танилцаж байсан билээ.