NASA-ийн Perseverance робот  Ангараг гаригт буулаа

 

Дэлхийтэй хөрш орших Ангараг гаригийг судлах зорилготой, Perseverance нэртэй судлаач робот 2021 оны 2 сарын 21-д амжилттай газардлаа.

Үүнтэй холбоотой зарим баримтыг сонирхуулвал.

 


 

Хүн төрөлхтөн анх удаа Ангараг гариг дээр очиж байгаа юу?

Нийт 56 удаагийн нислэгийг Ангараг гариг руу хийж байснаас 26 нь даалгавраа амжилттай биелүүлж байсан. Эндээс үзэхэд Ангараг гариг руу хийх аялал нь амаргүй даваа ажээ. Perseverance-аас өмнө НАСА-ийн 4 робот Ангараг гариг дээр бууж байсан ба тэдгээр нь Sojourner, Opportunity, Spirit, Curiosity нэртэй.

Ангараг гариг хир бол вэ?

Бүх гаригууд нарыг тойрон, өөр өөрийн орбитоор харилцан адилгүй хурдаар эргэлдэж байдгаас тэдгээрийн хоорондын зай холдож ойртож байдаг. Дэлхий ба Ангараг гариг хоорондоо хамгийн ойртох зай нь ойролцоогоор 55 сая километр юм.

Энэ зайг ямар хугацаанд туулдаг вэ?

Зорчигч тээврийн онгоц дунджаар нэг цагт 900 километр зай туулдаг ба ийм хурдтай онгоцоор Ангараг гариг руу нисвэл 7 жил тасралтгүй явж байж хүрнэ. Харин Perseverance-ийг тээвэрлэсэн сансрын хөлөг 6 сарын хугацаанд нисэж очсон.

Энэ удаагийн аялал ямар зорилготой вэ?

Өмнөх роботууд үүргээ амжилттай биелүүлж олон шинэ мэдээллийг дэлхий рүү илгээсэн. Тэдгээрийн судалгаан дээр үндэслээд 3-4 тэрбум жилийн өмнө Ангараг гариг дээр гол урсаж, нуур тогтож байсан ул мөрийг ажигласан. Тэнд эртний амьд организмууд болох бичил биетүүд байсан эсэхийг нарийвчлан тогтоох зорилгоор хөрсний дээжүүд цуглуулж авна. Тус дээжүүдийг дараагийн очих роботууд дэлхий рүү буцаан илгээх болно.

Энэ удаагийн аяллын бас нэг онцлог нь, хүн төрөлхтөн өөр гаригийн агаар мандалд анх удаагаа нисдэг төхөөрөмж хөөргөж, удирдах болно.

Түүнийг Ingenuity гэдэг.

Судлаач робот болон нисдэг тэрэгний нэрнүүдийг Америкийн сурагчдын дунд явуулсан уралдаанаар сонгон шалгаруулсан. Perseverance болон Ingenuity нэрнүүдийг өгсөн хүүхдүүдтэй доорх холбоосоор орж танилцаарай. 

https://www.facebook.com/watch/?v=3317788631633159